Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Жолооч нь ядарсан эсэхийг мэдрэх төхөөрөмжийг автомашинууддаа суурилуулна | Peak News

Жолооч нь ядарсан эсэхийг мэдрэх төхөөрөмжийг автомашинууддаа суурилуулна

03 сарын 21, 2019

СТОКГОЛЬМ. /TASS/. Шведийн “Volvo Cars” автомашин үйлдвэрлэгч компани 2020 оноос бүх загварын автомашинуудаа жолоочийн ядарсан болон согтсон эсэхийг таньж илрүүлэх чавдартай тусгай камераар тоноглох аж.

“Ядарсан үед болон согтуугаар жолоо барих нь авто замын хөдөлгөөнд хамгийн их аюул учруулж болзошгүй болохыг бид ажигласан. 2020 оноос эхлэн “Volvо”-гийн бүх загварыг жолоочийг ажиглах камераар тоноглоно” хэмээн тус компани өнгөрсөн лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Автомашинд суурилуулах эдгээр камер нь жолоочийн анхаарал төвлөрч байгаа эсэхийг хянахын тулд жолоочийн нүүр царайны хувирал хийгээд хүүхэн харааны хариу урвалыг шалгах аж. Жижиг зүйлд анхаарал сарнихад камер дохио өгөхгүй хэдий ч жолооч зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зайлшгүй тавих ёстой анхаарлыг урт хугацаанд сарниулвал дэлгэцээр юмуу дуут дохиогоор зохих сануулгыг өгөх аж. 

Харин жолоочийн гаргаж буй авир түүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж  болзошгүй тохиолдолд систем идэвхтэй ажиллаж эхлэх гэнэ. Тухайлбал, машин жолоодох үед анхаарал сулрах юмуу бага зэрэг доошилж дугхийх тохиолдолд машин автоматаар тоормозлогдох аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

автомашин жолооч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.