Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж иргэдийг залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Б.Баясгалан
02 сарын 15, 2019

Сүүлийн үед иргэдийн ихээр ордог зарын, автомашин сонирхогчдын групп хуудсаар Boldsaihan Ganbold гэх хаягтай этгээд жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрх сэргээж өгнө гэсэн зар тавьж иргэдээс 72500 төгрөг залилан авах боллоо. 

Тус этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Тиймээс иргэдийг цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. 

Хэрэв та ямар нэгэн байдлаар цахим гэмт хэргийн золиос болсон бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.


Эх сурвалж: ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв

Холбоотой сэдвүүд

цег эрэн сурвалжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.