Карди Биг хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан гэж буруутган хэрэг үүсгэжээ

Х.Оргил
06 сарын 22, 2019

Карди Би нь өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд Күинс дүүрэг дэх нэгэн шөнийн цэнгээний газар рэппер Ники Минаж (Nicki Minaj)-ийн найзууд болох Бади Жи (Baddie Gi) болон Жэйд (Jade) нартай зодоон хийжээ. Үүнээс болоод тэд Кардиг шүүхэд өгсөн юм.

Тухайн үед шөнийн цэнгийн газрын үйлчлэгчийг нөхөртэйгээ хардан түүнийг зоджээ.

Одоогоор Карди Битэй холбоотой 14 хэрэг үүсгээд байгаа бөгөөд түүний хоёр нь хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан гэх зүйл заалт юм. Шүүх хурал энэ сарын 25-нд болох ажээ.





Холбоотой сэдвүүд

карди б карди би

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.