Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хатуу нөхцөлтэйгөөр “Brexit”-ийг хэрэгжүүлэхээс зайлсхийх хууль баталжээ | Peak News

Хатуу нөхцөлтэйгөөр “Brexit”-ийг хэрэгжүүлэхээс зайлсхийх хууль баталжээ

04 сарын 09, 2019

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийг Европын холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гэрээ байгуулахгүйгээр буюу хатуу нөхцөлтэйгөөр гаргахаас зайлсхийн тулд Засгийн газарт “Brexit”-ийн хугацааг хойшлуулах хүсэлт тавихыг үүрэг болгосон хуулийн төсөл батлагдсан тухай тус улсын парламентын Нийтийн танхим мэдээлжээ.

“Парламентын хоёр танхим хоёул баталсны дараа уг хуулийн төсөлд Их Британийн хатан хатан хаан гарын үсэг зурсан. Хуульд заасны дагуу, Их Британийг ЕХ-ноос гаргах хугацааг сунгахтай холбоотой Засгийн газрын саналыг парламент мягмар гарагт хэлэлцэнэ” гэж Нийтийн танхимын “Twitter” хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.

Лейборист Иветт Купер болон консерватив Оливер Летвин тэргүүтэй янз бүрийн намаас парламентын доод танхимд сонгогдсон хэсэг бүлэг депутатуудын боловсруулсан уг хуулийн төслийг даваа гарагийн орой баталжээ. 

Баримт бичигт “Brexit”-ийг хойшлуулах шаардлагатай хугацааг товлох эрхийг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд олгосон байна. Мэй “Brexit”-ийн хугацааг хойшлуулах хүсэлтийг ЕХ-нд тавина гэдгээ энэ хуулийг батлахаас өмнө мэдэгдэж байсан билээ. Гэвч Их Британийн парламентын гишүүд ЕХ-ноос хатуу нөхцөлтэйгөөр гарахгүй байх баталгааг хангах нь дээр гэж үзсэн бололтой.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

brexit европынхолбоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.