ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Б.Баясгалан
04 сарын 14, 2020

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өглөө.

Уг асуудлыг 14.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Ж.Бямбадорж нь Г.Загдаагийн үүсгэн  байгуулсан “Зөв амьдрах ухаан” ТББ-д амьдардаг иргэдийг гөлөг хэмээсэн нь олны анхааралд буй. Тэрээр үүнийгээ өхөөрдөж хэлсэн хэмээн тайлбарласан юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.