Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт улам суларсаар байна

СӨҮЛ. /Korea Herald/. Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт хамгийн сул орнуудад БНАСАУ, БНХАУ, ОХУ, Сири зэрэг улс багтсан талаар АНУ-д төвтэй судалгааны байгууллагын тайланд мэдээлжээ.


“Freedom House” байгууллагаас пүрэв гарагт гаргасан жил тутмын тайланд улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг 0-4 хүртэлх оноогоор үнэлснээс БНАСАУ 0 оноо авсан ажээ. Үүний зэрэгцээ өөр бусад олон орон 0 үнэлгээ авсан байна. 


Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт улам суларсаар байгааг онцлон тэмдэглэсэн уг тайланд БНСУ, Япон гурван оноо, АНУ, Их Британи дөрвөн оноо тус тус авсан байжээ. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

сонин хэвлэлийн эрх чөлөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.