Хүчтэй газар хөдлөлтөд 10 хүн амь үрэгдэв

Б.Баясгалан
07 сарын 30, 2018

Индонезийн Ломбок арал дээр болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр 10 хүн амь үрэгдсэн тухай телевизийн Channel NewsAsia суваг Индонезийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээг иш татан мэдээлжээ.
 
Хүмүүс чухам ямар байдлаар амь насаа алдсан тухай тодорхой мэдээллийг хараахан өгөөгүй байна. Харин газар хөдлөлтийн үеэр 20 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн нэмэлт мэдээллийг өгчээ.
 
Индонезийн хүн ам шигүү оршин суудаг Ломбок арал дээр ням гарагт орон нутгийн цагаар 06.47 цагт 6,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ринжани галт уулын ойролцоо болсон байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

амь газар хөдлөлт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.