Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Худалдааны шинэ татварыг түр хойшлуулахаар тохиролцов | Peak News

Худалдааны шинэ татварыг түр хойшлуулахаар тохиролцов

peak.mn
12 сарын 02, 2018

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар уулзаж, бараа бүтээгдэхүүнд ногдуулах шинэ татварыг 90 хоногоор хойшлуулахаар тохиролцов.

Хятадын талын мэдээлснээр, нэгдүгээр сарын 1-нээс хойш худалдааны шинэ татвар ногдуулахгүй аж.  

Бямба гарагийн өглөө болсон дээд хэмжээний уулзалтаар “Их 20”-ийн бүлгийн удирдагчид худалдааны асуудлыг онцлон тэмдэглэсэн хамтарсан мэдэгдлийг гаргахаар тохиролцсон хэдий ч худалдааны хамгаалах бодлогыг шүүмжлээгүй байна.

“Их 20”-ийн уулзалтын өмнө Д.Трамп Хятадын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдээлсэн юм.

АНУ-БНХАУ-ын удирдагчид ямар тохиролцоонд хүрэв?

Цагаан ордноос мэдээлснээр, нэмэлт татвар ногдуулах арга хэмжээг 90 хоногийн хугацаагаар түр хойшлуулсан боловч энэ хугацаанд талууд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд 10 хувийн нэмэлт татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэх аж.

Харин БНХАУ-ын төрийн телевиз мэдээлэхдээ, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ямар ч нэмэлт татвар ногдуулахгүй бөгөөд талуудын яриа хэлэлцээ үргэлжилсээр байх болно гэжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC

Холбоотой сэдвүүд

ану худалдаа хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.