Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг тайлагнахыг үүрэгдэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн мягмар гарагт танилцуулахыг үүрэг болгов. Мөн Хөгжлийн банкны бондуудын эргэн төлөлтөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гаргаж,  шалгалт оруулахаар шийдвэрлэж байгааг тэрбээр онцолсон байна.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.