Хөгцөрсөн 60 тонн цагаан будааг БНХАУ руу буцаав

Б.Баясгалан
08 сарын 06, 2019

БНХАУ-аас импортлосон их хэмжээний цагаан будаа хөгцөрсөн байсныг илрүүлэн буцаажээ.

Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаасан байна.


Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.