Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Хүний нөөцийн олон улсын анхны аудитор, зөвлөхүүдийг бэлдэнэ | Peak News

Хүний нөөцийн олон улсын анхны аудитор, зөвлөхүүдийг бэлдэнэ

Х.Оргил
05 сарын 21, 2018

Дэлхийн эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр зарим үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй болсон учраас Олон Улсын стандартын байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээнд тодорхой шалгууртавьж эхэлсэн юм. Тэр нь дэлхийн бүх улс оронд мөрдөх Олон улсын (ISO-International  Standards Organization)стандарт юм. Олон улсынстандартууд нь бизнес эрхлэгчдэд илүү бүтээмжтэй, үр дүнтэй үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгоход нь тусалдаг.

Монголын бизнесийн байгууллагууд хөгжлийн тодорхой үе шатуудыг даван туулж одоо хөгжлийн илүү тогтвортой үе шат руу хандаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор компаниудын дунд сүүлийн жилүүдэд ISO-ын менежментийн удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх сонирхол нэмэгдэж байна. 

Олон улсын стандартын байгууллагаас гаргасан стандартуудыг дэлхийн 160 гаруй оронд хүлээн зөвшөөрч дэлхий нийтээр дагаж мөрддөг юм. 

Хүний нөөцийн менежментийн шилдэг баримт бичиг болох Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Олон улсын багц стандартыг үндэсний стандартаар батлуулах, Монголд нутагшуулах Хүний нөөцийн олон улсын анхны бүртгэгдсэн,баталгаажсан аудитор, зөвлөх, сургагч багш  нарыг бэлтгэх төслийн ажлыг Монголд эхлүүлээд байна. Төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөлийг хамруулсан ажлын хэсэг уг төсөл дээр хамтран ажиллах юм. Тодруулж хэлбэл Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Стандарт хэмжилзүйн газар, салбарын судлаач эрдэмтэн докторууд, Монос групп, Олон улсын стандартын академи, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо ТББ, Монсертф ХХК энэ төсөл дээр хамтрахаар болжээ. Төслийг хэрэгжүүлснээр хүний нөөцийн зөв бодлогыг хэрэгжүүлэх давуу талтай аж. Ингэснээр ажиллагсдын ажилдаа хандах хандлага өөрчлөгдөж, тогтвор суурьшилтай ажиллах сонирхол нэмэгдэж, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна. Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хүний нөөцийн менежментийн тогтолцоо олон улсын стандартын шаардлагад нийцсэнээр хилийн чанадад гарч ажиллах урсгал ч буурах сайн талтай юм байна. 



Холбоотой сэдвүүд

хувьхүнийхөгжил хүний нөөц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.