Хяргас нуурын эрэгт үүссэн хогийн цэгийг нүүлгэж, цэвэрлэж эхэлжээ

Л.Дэлгэрмаа
08 сарын 05, 2023

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 7 дугаар сарын 31-ны өдөр Увс аймагт ажилласан. Ингэхдээ Хяргас нуураас таван км-ийн зайд үүссэн хогийн цэгийг яаралтай зөөвөрлөж устгалд оруулах үүрэг өгчээ.

Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсвийг нь шуурхай шийдвэрлэснээр Хан Хөхийн Улсын тусгай хамгаалалттай хамгаалалтын захиргаа хогийн цэгийг нүүлгэх ажлыг эхлүүллээ. 

Хогийн цэгийг нүүлгэснээр нуурын болон хөрсний бохирдол үүсгэхгүй байхад чухал ач холбогдолтой юм.

Холбоотой сэдвүүд

хог хаях хяргас нуур

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.