Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хятад жимснээс 17 хүн хүнд хордлого авсан байж болзошгүй гэв | Peak News

Хятад жимснээс 17 хүн хүнд хордлого авсан байж болзошгүй гэв

Х.Оргил
06 сарын 10, 2018

“Багануур дүүрэгт иргэд хордсон талаар” Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд өчигдөр мэдэгджээ. “Багануур дүүрэг дэх Ноён-тур амралтын газарт үйлчлүүлсэн эдгээр хүмүүс хүнсний зүйлд хордож эрүүл мэндийн төвд хүргэгдэж иржээ.

Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Багануур хувьцаат компанийн 40 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээ байсан бөгөөд нийт 72 хүн оролцжээ. Хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс 6 дугаар сарын 8-ны өдрөөс гэдэс өвдөж гүйлгэх, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн аж. 

Тус дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 15 иргэн хандаж эмнэлэгийн тусламж авчээ. Өнөөдрийн байдлаар дээрх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс 2 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд, Багануур дүүрэг 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Дээрх хэргийн шалгалтын хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран хордлогын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагааг хамтран явуулж буй. Хүлээн авалтын ажиллагааг зохион байгуулсан “Ноён-тур” амралтын газрыг битүүмжлэн үйл ажиллагааг зогсоож амрагч нарын хэрэглэсэн гэх жимс ногоо, хоол хүнснээс шинжилгээнд дээж аван шинжилгээний лабораторт хүргүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс тоор, амтат гуа, алим, банана зэрэг жимснээс хордсон байж болзошгүй байгаа тул холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Амралт зугаалгын улирал эхлэж байгаатай холбоотойгоор ард иргэд хүнсний аюулгүй байдлаа хангах, ах ахуйн нэгжүүд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаанд тавих эрүүл ахуйн хяналтын сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой сэдвүүд

жимс хордлого

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.