Мадридад Санта-Клаусууд уралдав

peak.mn
12 сарын 10, 2018

Өнгөрсөн ням гарагт Мадрид хотын төвөөр Санта-Клаусын хувцас өмссөн хэдэн мянган хүн уламжлал болгон зохион байгуулагддаг гүйлтийн тэмцээнд оролцжээ.  

Энэхүү арга хэмжээ нь хорт хавдраар шаналж буй хүмүүст тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг санд зориулж мөнгө цуглуулахад чиглэгджээ.

Тус тэмцээнд оролцсон 7 мянган хүн 5 км замыг туулах ёстой байсан аж. Энэхүү марафон гүйлтийн тэмцээнд мөн анаахайн хувцас өмссөн хүүхдүүд оролцсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС  

Холбоотой сэдвүүд

мадрид санта-клаус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.