Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварлаа

peak.mn
12 сарын 21, 2018

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг 25 настай эх умайн гаднах жирэмсэний улмаас 74 хувийн цус алдалттай, тээвэрлэх боломжгүй байсан тул гэрт нь хагалгаа хийн цус сэлбэж, эхийн амь насыг аварчээ.

Энэ сарын 19-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас цааш 70 км газар Баянзүрх багийн нутгаас тус аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 утсанд яаралтай холын дуудлага ирүүлжээ.

Хагалгааны багт Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих зөвлөх эмч Н.Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч Б.Эрдэнэдэлгэр, жолооч Б.Даваахүү нар ажилласан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

малчин хагалгаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.