peak.mn
01 сарын 26, 2019
Хотын Ерөнхий менежерийн Хотын нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг эрчимжүүлэх чиглэлээр албан даалгавар энэ долоо хоногт гарсан. Сар шинийн баярыг угтан энэ долоо хоногийн Бямба гарагт Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
Энэ өдөр иргэд, аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, байгууллагынхаа цонх, хаалга, фасад, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлаганы тортгийг угааж, өнгө үзэмжээ сэргээн, байгууллага хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Албан даалгавар гарсантай холбогдуулан хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн удирдлагуудад дараах албан даалгаврыг өгсөн.
Албан даалгаврын хэрэгжилтийг 2019 оны нэгдүгээр сарын 22-оос хоёрдугаар сарын 01-ний хугацаанд шуурхай хангуулж ажиллах бөгөөд үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.