Б.Баясгалан
05 сарын 09, 2021
Ажилгүйдлийн даатгалыг хэн, хэрхэн авах талаар хүргэж байна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэмж, зардлыг олгоно.
Үүнд:
Даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх
Даатгуулагч нь дараах болзлыг хангасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.
Энэ 2 болзлыг зэрэг хангаж ажилласан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
Даатгуулагчийн мэргэжлийн сургалтад хамрагдах эрх
Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь, хэмжээгээр бодож олгоно.
Шимтгэл төлсөн хугацаа | Тэтгэмж бодох хувь |
5-10 хүртэл жил | 45% |
5-10 хүртэл жил | 50% |
10-15 хүртэл жил | 60% |
15 ба түүнээс дээш жил | 70% |
Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
Ажилгүйдлийн тэтгэмж авахад бүрдүүлэх бичиг баримт
Ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлүүлэх
Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.