Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Мексикийн хар тамхины бурхан Эль Чапо насаар хоригдох ял авлаа | Peak News

Мексикийн хар тамхины бурхан Эль Чапо насаар хоригдох ял авлаа

Г.Сайнзаяа
07 сарын 18, 2019

Өдгөө 62 настай Гусманыг хар тамхи хууль бусаар хил давуулсан, мөнгө угаасан гэх мэт нийт 10 хэргээр ялласан. 

Гусман 2015 онд Мексикийн шоронд хоригдсон ч өөрийн хүмүүсээр газар доогуур нүх ухуулж оргосон. Харамсалтай нь удаагүй баригдаж 2017 онд Америкийн шорон руу шилжсэн билээ. Тэрбээр Америкийн хар тамхины хамгийн том нийлүүлэгч Синалоагийн картель (хар тамхи нийлүүлэгч мафи)-ийг толгойлдог байсан юм. 

Энэ лхагва гарагт Бруклины шүүхийн шийдвэрийг сонсохоос өмнө Гусман хэлмэрчээр дамжуулан шударга бус ял эдлүүлж, тамлан зовоож байна гэж хэлүүллээ. Бүх насаар хорих ял Гусманы хүртсэн хамгийн бага хугацаа. Нэмэлт 30 жил нь зэвсэг хууль бусаар ашигласан хэргээр оноосон. Мөн 12.6 тэрбум доллар буюу 33.5 тэрбум төгрөг алдангид тооцож эд хөрөнгөөс нь хураахаар болжээ. 

Прокуророос Гусманыг “олон тонн төмрийн цаана” ял эдэлнэ гэсэн нь Колорадо мужийн өндөр хамгаалалттай шоронг зүйрлүүлсэн аж. Гусманы хуульч Жеффри Лихтман “Шударга бус баривчилгаа, шийтгэлийг давж заалдана. Та нар түүнийг юу гэж бодох нь хамаагүй, тэр шударга ёсны шийтгэл хүртэх эрхтэй. Шоу хийхээ боль” хэмээсэн тухай BBC мэдээлэв.

Түүний эзэрхдэг Мексикийн хар тамхины дайн бидний төсөөлөх ч үгүй хэрцгийгээ өрнөдөг. Бүтэн гэр бүл, хар тамхины наймаанд орооцолдоогүй цагдаа гэж бараг үгүй. Өдөр бүр хүмүүсийн цогцос гудамжинд хэвтэж байдаг ба энэ бүхний ард хэдхэн эрхэм байдгаас хамгийн аймшигтай нь Эль Чапо байсан юм.  

Түүний тухай 5 сонирхолтой баримт мэдэхийг хүсвэл энд дарна уу

Холбоотой сэдвүүд

хартамхи эль чапо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.