Х.Оргил
12 сарын 25, 2019
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан МИАТ компанитай холбоотой нэгэн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Тэрбээр "МАН-ын зовлон манай л зовлон юмдаа. Гэтэл МИАТ-ын зовлон бас манай л зовлон болж. Онгоц барьдаг согтуу нисгэгч гэж дуулаад айдаг байсан бол сүүлдээ хар тамхичин нисгэгчтэй болсон гэх. Үнэн үү сайдаа дуугараа ч та" хэмээн жиргэсэн юм.
Тэгвэл “МИАТ” ХК-ийн “Боинг 767-300” онгоцны нисгэгч Берлин хотод мансууруулах бодис хэрэглэж, өндөр хэмжээнд мансуурсан байсан нь дэгс мэдээлэл биш аж.
Баттай бус эх сурвалжийн мэдээгээр нисгэгч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн учраас нислэгийг хойшлуулж улсад багагүй хохирол учруулсан сурагтай. Түүнийг ирэхэд МИАТ компани хариуцлага тооцож ажлаас нь халсан байна.
Иргэдийн зүгээс МИАТ аюулгүй ажиллагаа тааруу байгааг мөн байцаагчийн дүгнэлт, зөвлөмжүүдэд хойрго хандаж байгааг шүүмжилсээр байна.
Маангар зоригтой байгааздэ? МИАТ нисгэгчдийг мангар зоригтой гээд байсан чинь хар тамхи татаад нисээд байдаг юм байна гэсэн ойлголт авдаг шиг нэг бол угаасаа ямбий системтэй, нөгөө бол ажлын байран дээрээ согтуу байсан байх.
— Ariunjargal (@n_ariuka) December 24, 2019
МИАТ-ын нэр сүрийг шавартай хутгаж байна даа.Нэг үхрийн эвэр доргивол яадаг билээ.Арай л зохиол гэхгүй биз.Хар тахал ямар аймаар газар авч байна.
— Doka (@Doradochka) December 24, 2019
Б.Энхамгалан сайд минь МИАТ компани дээр маш ноцтой асуудал үүслээ дээ.Тэнд хар тамхичин нисгэгч бдаг юм бн.Нийтэд дөнгөж одоо л ил болж бн.Өмнө нь хэдэн ч удаа мансуурч ниссэн юм мэдэх юм алга.Гадна дотны олон арван хүний амь нас яригдаж бн.Та аймшигтай яланд унах нь байна шүү. pic.twitter.com/7lX46k0Pan
— Batsaikhan B (@BatsaikhanBSU) December 24, 2019
Аминаасах уйдсан биш МИАТ-р явдаг байснаа больё доо
— Хаш-Эрдэнэ Б. (@KhashaaKhash) December 24, 2019
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [117.111.16.205] ・ 2022.11.02 Хариулах
хувьчлах хэрэгтэй