Б.Баясгалан
09 сарын 06, 2018
Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт болжээ.
2017 онд нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж, хамгийн их шимтгэл төлөн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 15 ажил олгогчийг шалгаруулсан байна.
Шилдэг ажил олгогч 15 байгууллага:
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 43000 ажил олгогчоос шилдгээр нэрлэгдсэн эдгээр байгууллагуудын тугийг жилийн турш нийгмийн даатгалын ерөнхий газрын өмнө мандуулан алдаршуулахаас гадна цаашид тухайн байгууллагаас томилогдсон бие төлөөлөгчөөр дамжуулан нийгмийн даатгалын байгууллага хүлээгдэлгүй шуурхай үйлчилж, хамтран ажиллах аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.