Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-д талархаж буйгаа илэрхийлэв

Б.Баясгалан
08 сарын 06, 2018

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал ноён Хохюн Жаныг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Гүйцэтгэх захирал ноён Хохюн Жанын зүгээс хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд 5 дахь шатны үнэлгээний үр дүнг удахгүй Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэхээ мэдэгдэв.

Монголбанкны зүгээс Монгол Улсад тулгамдсан хүнд цаг үед ОУВС хөтөлбөртөө хамруулж, дэмжлэг үзүүлсэнд талархаад Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгааг мэдэгдлээ. Мөн Монголбанкнаас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд ажиллаж байгааг дурдлаа.

Холбоотой сэдвүүд

монголбанк н.баяртсайхан оувс

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.