Нажиб Разакийн эхнэрийг мөнгө угаасан хэргээр баривчилжээ

peak.mn
10 сарын 04, 2018

Малайзийн Ерөнхий сайд асан Нажиб Разакийн эхнэр Росма Мансорыг тус улсын Авлигатай тэмцэх газрын ажилтнууд лхагва гарагт баривчилсан тухай "Xinhua" агентлаг мэдээлэв.

Р.Мансорыг улсын хөрөнгө оруулалттай “1MDB” компанитай холбоотой мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд лхагва гарагт Путражая хотын төвд байрладаг Авлигатай тэмцэх газрын байранд 5 цагийн турш байцаасны дараа баривчилсан байна.

Малайзийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, түүнийг 20 орчим хэрэгт буруутгаж байгаа бол Ерөнхий сайд асан Н.Разакийг эрх мэдлээ урвуулан ашигласан, олон зуун сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн зэрэг 30 орчим хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа аж.

Харин Ерөнхий сайд асан ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн дээрх хэргүүдээ үгүйсгэж, өөрийгөө гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

нажиб разак росма мансор

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.