Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам дээр 60км-ээс хурдтай явахыг хориглоно

Х.Оргил
11 сарын 02, 2019

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь бетонон тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй 4 эгнээ авто зам бөгөөд хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай, хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой, буцаж эргэх 5 хэсэгтэй, явган хүний 5 гарцтай, гэрэлтүүлэгтэй. Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглоно. 

Гачуурт, Улиастай, Ургах нарах хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино. 5,33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдана.

Холбоотой сэдвүүд

налайх налайхын зам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.