Б.Баясгалан
02 сарын 09, 2021
“Насны хишиг” тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 9-нд олгож эхэлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Ахмад настны тухай хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хуулиар:
Энэ онд 140 мянган ахмад “Насны хишиг” тэтгэмж авах бол Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 223.8 мянган эхэд олгох юм.
УИХ-аас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж:
Энэ оноос эхлэн дээрх 2 үйлчилгээг Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn-ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлж олгоно. Иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Үйлчилгээнд хамрагдах нийт иргэдийн 97 хувь нь цахим системд дансаа холбосон байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.