Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Гал унтраах дуудлагад 30 гаруй жил ашигласан ЗИЛ-130 машиныг мөнхийн зогсоолд байршуулжээ | Peak News

Гал унтраах дуудлагад 30 гаруй жил ашигласан ЗИЛ-130 машиныг мөнхийн зогсоолд байршуулжээ

П.Мөнгөнсор
08 сарын 26, 2021

Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн “Аврагчийн алдар” цогцолборт гал унтраах тусгай зориулалтын ЗИЛ-130 автомашиныг байршуулан мөнхөлж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний санаачлагаар Дархан хотын түүхт 60 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан юм. 

Тус автомашиныг албанд 30 гаруй жил ашигласан бөгөөд энэ хугацаанд нийт 3870 удаагийн гал түймрийн дуудлагад ажилласан билээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан оролцсон юм. 

Тэрбээр хэлсэн үгэндээ “Иргэдийн аюулгүй амьдралын төлөө ашиглагдаж, гал, түймэр унтраах үйл ажиллагааны түүх болон мөнхөрсөн энэхүү автомашиныг аймгийнхаа 60 жилийн ойг угтан цэцэрлэгт хүрээлэнд байршуулж, хүүхэд залууст сонирхон үзэх боломжийг олгож, цаашид энэ албанд ажиллах, энэ албаар бахархах сэдлийг өгч бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачлагатай оролцож байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцолсон юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

гал унтраах анги галын машин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.