Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'КОВИД-19-ийн шинжилгээ нь эерэг гарсан тохиолдолд цэрэгт татахгүй | Peak News

"КОВИД-19-ийн шинжилгээ нь эерэг гарсан тохиолдолд цэрэгт татахгүй

Л.Дэлгэрмаа
10 сарын 18, 2021

Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах товчооны нэгдсэн хурал өнөөдөр болсон.

Иймд цэрэг татлагын зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлагын ажиллагаа зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн олон төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд  зохион байгуулахаар ажиллаж байна. Цэрэг татлагын байрыг тусгай байдлаар тоноглосон.

Зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор үзлэгт орох үүрэгтэй. Энэ нь залуучуудад дараах давуу талтай:

  1. Эрүүл мэндийн бүх төрлийн шинжилгээ, үзлэгээр орох
  2. Эрүүлжиж болох өвчинтэй байвал тухайн цэрэг татахаас дараа жилийн цэрэг татах хүртэлх хугацаанд дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад орж, эмчлүүлэх бүрэн боломжтой.

Цэргийн насны залуучуудын өвчлөлийн байдал харьцангуй буурч байгаа гэх үзүүлэлттэй байгаа. 

Ер нь цэрэгт явах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа гэдгийг хэлье. Цэргийн албаны тухай хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөх боломжтой. 

КОВИД-19 халдвартай холбоотойгоор тухайн иргэн Өрхийн эрүүл мэндийн төв эсхүл шинжилгээний цэг дээр очиж өгсөн шинжилгээ нь "эерэг" гэдэг нь батлагдаад, gerege.mn системд бүртгэгдсэн тохиолдолд цэргийн албанд татахгүй" гэв. 

Холбоотой сэдвүүд

хот2021 цэрэг татлага

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.