Нидерландын гаалийн ажилтнууд их хэмжээний согтууруулах ундаа хураажээ

peak.mn
02 сарын 28, 2019

Нидерландын гаалийн ажилтнууд Роттердам боомтоос согтууруулах ундаатай 90 мянган лонх ачсан чингэлгийг БНХАУ-ын ачаа тээврийн “Cosco” компанийн хөлөг онгоцноос хураан авсан байна. Энэ тухай тус улсын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.

Энэхүү ачааг БНАСАУ руу тээвэрлэж байсан хэмээн таамаглаж байгаа бөгөөд энэ мэдээлэл үнэн зөв болох нь тогтоогдох аваас БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэрэг болох юм.

БНАСАУ баллистик пуужингийн туршилтаа үргэлжүүлж, НҮБ-ын тогтоолыг зөрчсөнтэй холбоотойгоор тус улсын эсрэг олон улсын олон хориг арга хэмжээ авсны дунд тодорхой төрлийн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хориг багтдаг билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.