Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нийслэлд 'Зэрлэг амьтан асрах төв'-тэй болов | Peak News

Нийслэлд "Зэрлэг амьтан асрах төв"-тэй болов

Л.Баяржаргал
11 сарын 03, 2017

Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. 

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр "Зэрлэг амьтан асрах төв"-ийг байгууллаа. 

Салаа туурайтан, махан идэштэн, шувууны байруудаас гадна эмчийн ажлын байрыг ашиглалтад оруулснаар амьтан хамгаалах ажилд томоохон дэвшил гарч байгаа юм. 2017 онд нийслэл хотын суурьшлын бүсээс тарвага шилжүүлэн нутагшуулах, салаа туурайтан амьтдад хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, гэмтэж бэртсэн гөрөөс, чоно, аргаль зэрэг амьтад, бүргэд, шонхор шувуудыг асарч тэнхрүүлэн байгальд нь буцаан тавих ажлыг хийгээд байна. 

Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах, биотехникийн арга хэмжээ авах, сэргээн нутагшуулах үүргийг хүлээдэг.

 Нийслэлийн Байгаль орчны газар

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.