Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нийт дуудлагын 87.2 хувийг объектын гал түймэр эзэлж байна | Peak News

Нийт дуудлагын 87.2 хувийг объектын гал түймэр эзэлж байна

Б.Баясгалан
07 сарын 26, 2018

Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Он гарсаар нийслэлийн хэмжээнд  нийт 1845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн  холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ. Үүнээс 87.2 хувийг объектын гал түймэр, 12.7 хувийг эрэн хайх, аврах ажиллагаа, 0.5 хувийг ой хээрийн түймрийн дуудлага тус тус эзэлж байна.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35 хувиар өсч, объектын гал түймэр 18.6 хувиар, нийт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 3.9 хувиар тус тус буурчээ. Мөн он гарсаар эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагаар 17 хүний амь эрсдэж, 181 иргэнийг авран хамгаалж, бэртэж гэмтсэн 11 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Түүнчлэн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг зөвлөмж тараан эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулан ажиллаж буй аж.

Холбоотой сэдвүүд

гал түймэр дуудлага нобг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.