Нисгэгчгүй тээврийн онгоц 27 минутын турш амжилттай нисжээ

Л.Дэлгэрмаа
06 сарын 20, 2022

Хятад улсын инженерүүдийн бие даан бүтээсэн анхны том оврын, нисгэгчгүй тээврийн онгоц туршилт амжилттай боллоо.

Тодруулбал, нисгэгчгүй ТП500 маркын тээврийн онгоц өчигдөр /2022.06.20/ анхны нислэгээ үйлдэж, 27 минутын турш амжилттай ниссэн байна.

ТП500 онгоц нь 500 килограмын даацтай ба 500 километрийн радиуст нисгэгчгүйгээр ачаа тээвэрлэх чадвартай аж. Хамгийн холдоо 1800 км хүртэл туулах чадалтай гэнэ.

Тус онгоцыг Хятадын иргэний агаарын тээврийн хэрэгцээг хангах зорилгоор судалж, бүтээсэн анхны том оврын нисгэгчгүй тээврийн зориулалттай онгоц гэдгээрээ онцлогтой юм.


Эх сурвалж: CGTN

Холбоотой сэдвүүд

бнхау технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.