Н.Номтойбаяр: Бичлэг хуурамч нь тогтоогдчихсон юм бол яагаад чөлөөлөгдөх хүсэлт өгсний дараа мэдээлэв

Х.Оргил
02 сарын 04, 2020

Мөрдөн байцаах алба мэдээлэл хийж, 13 секунтын бичлэг байгаа гэдэг нь нотлогдоогүй, иргэн “Г”-гийн талийгаачийн ар гэрийнхэнд явуулсан мессэж нь худлаа, хуурамч мэдээлэл өгч, 15 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэх мэдээллийг хийсэн билээ.

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Н.Номтойбаяр "“13 секундын бичлэг” зэргээр намайг ”АЛУУРЧИН” гэж нийгэмд, тэр тусмаа УИХ-ын гишүүдэд захидал тараасан. Хуурамчийг нь зарлаж байгаад талархах ч, аль 2019/05/28-нд худлаа нь тогтоогдчихсон байсан юм бол яагаад намайг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт өгсөний дараа мэдээлэв!? Эсхүл прокурор?" хэмээн жиргэжээ.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг уг үйлдэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах зүйл хэсгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна хэмээн мэдээлсэн билээ.



Холбоотой сэдвүүд

н.номтобаяр н.цэлмүүн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.