Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Оффшорчдод олгосон хугацаа дууслаа | Peak News

Оффшорчдод олгосон хугацаа дууслаа

peak.mn
09 сарын 11, 2017

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улс төрчид, төрийн албан хаагчдад хамааралтай этгээдүүдэд хандан 49 хоногийн хугацаа олгож, оффшор дансаа хааж тэнд байршуулсан мөнгөө эх орондоо оруулж ирэх хугацааг олгосон. 2017 оны долоон сарын 24-нд энэ уриалгыг гаргасан байдаг. Харин өнөөдөр энэ хугацаа дуусч байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлснээр одоо хуулийн дагуу хариуцлага нэхэж, хуулиараа асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Тэгэхээр хууль, хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хүлээх үлдлээ. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас “оффшор бүс” хэмээн нэрлэгдсэн 42 улсын банкинд Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлсэн. Тэдний мөнгө хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд ч бий юм. Уг нь Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа хэлсэн байдаг. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн нь оффшорчдод хөрөнгөө гадны банкуудад нуух боломж олгодог гэхэд болох юм.

Холбоотой сэдвүүд

улс төр оффшор

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.