Олон улсын сэтгүүлчдийн холбоо Саудын Арабын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ

Б.Баясгалан
10 сарын 21, 2018

Туркийн Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Олон сэтгүүлчдийн холбоо АНУ болон Европын Холбооны /ЕХ/ удирдлагад уриалжээ.

“АНУ болон ЕХ аллагуудыг зохион байгуулсан хэрэгт Орос болон Венесуэлийг буруутгаж, тэдний эсрэг хориг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг юм бол Саудын Арабын эсрэг яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ. Дэлхий даяар хүний эрхийг хамгаалагчдыг дэмжиж, олон компани байгууллагууд хориг арга хэмжээг авч, Саудын Арабт явуулах арга хэмжээнүүдийг үл тоомсорлож байна. 

Одоо засгийн газар үйл ажиллагаа явуулах ёстой. Тэдэнд нөлөө үзүүлэх эдийн засгийн хөшүүрэг, энэ хэргийн алуурчин болон захиалагчийг олох, тэдэнд хариуцлага хүлээлгэх дипломат болон олон улсын арга хэрэгслүүд бий” гэж уг мэдэгдэлд дурджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

саудын араб сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.