Онцын шаардлагагүй бол дараах чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна

Б.Баясгалан
10 сарын 03, 2020

Нойтон цас их хэмжээгээр орж, шуурч байгаагаас Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Булган-Мөрөн, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл бий болж болзошгүй байна.

Иймд ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхааруулж байна.

Холбоотой сэдвүүд

зам зтхя цас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.