Г.Сайнзаяа
07 сарын 10, 2019
Хүнийг ордоор нь ажиглаж их зүйл мэдэх боломжтой. Зөрүүд зан нь ямар учиртайг, хөнжил дотроо ямархууг, хуримаа яаж хийхийг нь таамаглаж болно. Бас араар тавих магадлалыг нь ч.
Ордууд араар тавихыг юу гэж ойлгодог, ямар байдлаар хуурах нь харилцан адилгүй агаад EduBirdie байгууллагаас явуулсан санал асуулгын үр дүнд үндэслэн доорх дүгнэлтийг гаргажээ.
Хонины ордынхон зөн билигтээ тулгуурлаж шийдвэр гаргадаг, иймдээ ч жирийн нэг шохоорхлоос болоод харилцаагаа дуусгавар болгох магадлалтай. EduBirdie-гийн санал асуулгад Хонины ордын 34 хувь нь араар тавьсан, тавих шахсан гэж хариулжээ.
Үнэнч байдлыг ихэд эрхэмлэдэг, тэнцвэр сайтай үхрийн ордынхонд араар тавилт тийм ч сонин биш. Гэвч үхрийн ордын эмэгтэйн хайр дурлалын амтыг мэдэрсэн эрчүүд салж чаддаггүйг санаарай. Санал асуулгад оролцсон үхрийн ордынхны 17 хувь нь араар тавьсан, тавих шахсан гэж хариулжээ. Бусад нь нэг л хүнд хайртай гэсэн аж.
Ихэрийн ордынхон ихэвчлэн түр зуурын харилцааг илүүд үздэг. 31 хувь нь араар тавьсан, тавих шахсан гэж хариулснаас үзвэл гайхаад байх зүйл алга.
Энэрэнгүй, өрөвч сэтгэлтэй тэд ойр тойрныхондоо ч адилхан ханддаг. Мэдрэмжээ дагадаг, зориулалт, амлалтдаа үнэнч тэдний ердөө 13 хувь нь хайртай хүнээ хуурсан, хуурах шахсан гэж хариулсан. Үлдсэн нь “Хайртай хүнээ хуурснаас жинхэнэ real-ээр үхсэн нь дээр” гэжээ.
Арслангийн ордынхон драмд дуртай бөгөөд үүнийгээ догшин ширүүн зан, үйлдлээрээ харуулдаг. Тэдний 36 хувь нь үнэнч байж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн нь бүх ордын дунд хамгийн өндөр үзүүлэлт байв.
Үнэнч, арай дэндүү прагматик гэдгээрээ алдартай ордын 6 хувь нь харилцаагаа сэвтүүлэх алхам хийжээ. Охины ордын хүнтэй л суугаарай.
Одон орны долоо дахь орд болох жинлүүрчид ажил хэрэгч, найрсаг. Гэхдээ гэдсэнд эрвээхэй нисэх шиг бал бурам нь хальсан хайр хүсдэггүй гэсэн үг биш. EduBirdie-гийн санал асуулгад оролцсон жинлүүрийнхний 7 хувь нь л үнэнч бус байсан аж.
Хилэнцийнхэн амьдралдаа хэнийг ч оруулах дуртай биш болохоор араар тавиад байхаар харилцаанд орох нь ховор. Тэдний 9 хувь нь араар тавьсан, тавихаа шахсан гэж хариулсан. Хэдий бага тоо боловч юмыг яаж мэдэх вэ, шалгаад л үзэхгүй юу.
Байгалаасаа нээлттэй нумын ордынхон голын цаана байгаа илүү сайхан ногоон зүлэг харагдвал гатлаад явчих магадлалтай. Санал асуулгад оролцсон нумын ордын хүмүүсээс 23 хувь нь хайр дурлалдаа үнэнч байж чадаагүй аж.
Тэд нухацтай, бие даасан төрлийн хүмүүс учир бусад ордтой харьцуулахад хүн дагаж намирах нь бага. Гэвч нэгэнт шийдвэрээ гаргасан бол гэр бүлээсээ буцах нь тун ховор. Тэдний 11 хувь нь хайртай хүнээ хуурсан гэж мэдүүлжээ.
Асар тууштай шигээ дотогшоо хүмүүс тул бусадтай ч сэтгэлийнхээ гүнээр холбогддог. Тиймээс нэг шөнийн явдал сонирхдоггүй. 10 хувь нь араар тавилттай нүүр тулсан.
Загасчууд нигүүлсэнгүй хийгээд бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг. Тиймээс тэдний үнэнч зан тантай хамт байна гэдэгт итгээрэй. Мэдээж сэтгэлийг нь гонсойлговол зүгээр суухгүй. Учир нь санал асуулгад оролцсон загасны ордынхны 12 хувь нь хуурамч зан гаргаж чадсан.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.