Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Видео: Оросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлэв | Peak News

Видео: Оросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлэв

06 сарын 24, 2019

МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн Оросыг буруутгасан дүрс бичлэгт АНУ-ын нэрт жүжигчин Роберт Де Ниро, зохиолч Стивен Кинг, найруулагч Роб Райнер болон бусад алдартан үг хэлжээ. Дүрс бичлэгийг “Now This” цахим хуудаст байршуулсан байна.

2016 онд Оросын Засгийн газар бидний ардчилалд халдсан” хэмээн Роберт Де Ниро мэдэгджээ. Түүнчлэн цахим хаягийг хакердан нэвтрэн орох, нийгмийн сүлжээнүүдэд хуурамч мэдээлэл түгээх явдалд Орос холбоотой хэмээн мэдэгдэж, Оросын эрх баригчид Д.Трампын сонгуулийн кампанит ажлын төлөөлөгчидтэй олон удаа харилцаа холбоо тогтоосон гэж ярьсан байна. Д.Трампыг Ерөнхийлөгч болоход нь туслахын тулд Орос улс асар том нууц ажиллагааг өрнүүлсэн хэмээн мөн бичлэгт дурджээ. 

АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерын эцсийн тайланг АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн 4 дүгээр сарын 18-н нийтэлсэн юм. Трампын сонгуулийн штаб болон ОХУ-ын эрх баригчид ямар нэг байдлаар хуйвалдаагүй гэдэг дүгнэлтийг тэрбээр гаргасан. Сонгуулийн кампанит ажлын үеэр ОХУ-ын албаны хүмүүстэй ямар нэгэн байдлаар хууль бус харилцаа холбоо тогтоосон гэх сэжгийг АНУ-ын ерөнхийлөгч болон түүний туслахууд нэг бус удаа няцааж байсан юм. Сонгуулийн явцад нөлөөлөхийг завдсан гэх мэдэгдлийг Оросын эрх баригчид ч мөн хэд хэдэн удаа няцаасан.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану д.трамп орос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.