Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Орцонд орсон шар шувууг байгальд нь буцаан тавьлаа | Peak News

Орцонд орсон шар шувууг байгальд нь буцаан тавьлаа

Х.Оргил
02 сарын 01, 2019

Өчигдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 25 дугаар байрны орцонд шувуу байна гэсэн мэдээлэл иржээ.

Иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас газар дээр нь очиход шар шувуу гэмтэл бэртэл аваагүй байсан учраас байгальд нь эргүүлэн тавьжээ. Тус газраас анх мэдээлэл өгч иргэний журамт үүргээ биелүүлсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн А.Одмаад талархал илэрхийлсэн аж.

Сүүлийн үед энэ мэтээр байгалийн зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирэх болсон. Энэ тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.

Сонирхуулахад шувуу нь Монгол орны хэмжээнд түгээмэл тархсан, ихэнх нь ганцаар амьдардаг шөнийн идэвхитэй шувууны тоонд багтдаг. Шар шувуу нь жижиг мэрэгч, хөхтөн бусад шувуу бөгөөд загасаар хүртэл хооллодог, нүд нь ухархайтайгаа наалдан бэхлэгдсэн байдаг тул нүдний аягаа хөдөлгөж чаддаггүй. Толгойгоо 180-270 градус хүртэл хөдөлгөж эргэн тойрноо хардаг бөгөөд холын хараа сайтай ч ойр орчмоо тод ялгаж харж чаддаггүй, өчүүхэн төдий гэрэлд ч маш мэдрэмтгий шувуу юм. Хамгийн жижиг төрөл нь 31 гр жинтэй, 13.5 см байх бөгөөд хамгийн том нь 60-71 см, 2 м хүртэл далавчтай, 4.5 кг хүртэл жинтэй байдаг байна.
Шар шувууны өндөг нь голдуу цагаан өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, төрлөөсөө шалтгаалан жил бүр 2-12 ширхэг хүртэл өндөг гаргадаг байна.

Холбоотой сэдвүүд

амьтан шаршувуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.