Х.Оргил
06 сарын 24, 2019
Амралтын өдрүүдэд /2019.06-22.23/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 520 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 382 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 23 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
Бүртгэгдсэн нийт ослын 12 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 2 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 осол онхолдох хэлбэрээр, 1 үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осолд өртсөн 7 хүүхдийн 3 явган зорчигч, 3 зорчигч, 1 унадаг дугайтайгааар хөдөлгөөнд оролцож байсан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс 3 хүүхэд гэмтсэн байна.
Таны гэр бүл, үр хүүхэд, хайртай бүхний тань амь нас, жолооч таны гарт гэдгийг үргэлж санаж замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас уриалж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.