Осолдсон вагоныг босголцохоор Оросоос тусламжийн баг иржээ

Б.Баясгалан
08 сарын 12, 2018

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын Айраг сумаас 5.0 км-ийн зайд 747-р км-ын 9-р зуутад  Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн үед замаас гарчээ.

Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Тус унасан осолдсон вагоныг босгох ажилд туслахаар ОХУ-аас тусламжийн аврах анги иржээ.



Холбоотой сэдвүүд

галт тэрэг осол үер

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.