Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажлын хэсэг 2019 оны 6-р сарын 19-өөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд хэвлэлийн мэдээ гаргадаг бөгөөд энэ удаа дараах зүйлсийг онцолжээ. Үүнд:
- Монгол Улс эдийн засгийнхаа эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гаргалаа.
- Хэдий тийм чЭдийн засаг гадаад орчны болон уур амьсгалын өөрчлөлтөд хэт мэдрэг хэвээр байна. Эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа ч ядуурлын түвшин өндөр хэвээр байна.
- Эдийн засгийн буфер бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, хөдөө аж ахуйн бодлогыг шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой" гэжээ.
ОУВС-ийн хэвлэлийн мэдээг Монгол хэлээр бүрэн эхээр нь хүргэж байна. Энд дарж англи хэлээр уншина уу.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.