“Гэрэгэ системс”-ийнхэн иргэдийн эрүүл мэндийн төлөө системээ нээжээ

Х.Оргил
07 сарын 02, 2021

“Гэрэгэ Системс” ХХК төлбөрийн асуудлаас үүдэн ЭРҮҮЛМН системийг хаасан билээ.

Тус компаниас ОБЕГ-т төлбөрийн талаар удаа дараа сануулж, мэдэгдсэн ч 04, 05 дугаар сарын төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй байсан юм. Үүнээс үүдэн иргэд хариугаа авч чадалгүй бухимдал үүссэн тул хэдий төлбөрөө авч чадаагүй ч системээ нээхээр болжээ.

Энэ талаар “Гэрэгэ Системс ХХК мэдэгдэлдээ ийнхүү дурджээ.

"Манай байгууллага гэрээнд заасан ажлынхаа төлбөрөө 4 сараас хойш аваагүй учир гэрээний дагуу зогсоохоос аргагүй байдалд хүрсэн. Бидний ажлын хөлсийг өгөөгүй байгаа хэдий ч иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын цаг наргүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг хараад тэвчиж чадсангүй. Иймээс төлбөр мөнгөө авахыг урьтал болголгүйгээр системээ хэвийн ажиллагаанд оруулахаар боллоо”

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.