“Приус-20” автомашинтай иргэд сураггүй алга болжээ

Х.Оргил
12 сарын 30, 2019

Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн иргэн малчин Ж -ийнд очихоор гарсан “Приус-20” загварын суудлын автомашинтай иргэд сураггүй болжээ. Уг дуудлагыг өчигдөр шөнө хүлээн авсан боловч иргэд хоёр өдрийн өмнө замд гараад сураг алдарсан гэнэ.

Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс хөдлөсөн юм байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 47 настай Ү, Баянзүрх дүүргийн харьяат иргэн 38 настай Б, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн 36 настай Б нарын гурван иргэн яваа аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, 2 автомашин, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын 3 ажилтан, 1  автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 20 хүн, 5 автомашинтай 01:40 цагаас эхлэн  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Холбоотой сэдвүүд

приус сураггүй алга болсон

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.