Б.Баясгалан
09 сарын 19, 2018
Өнгөрсөн ням гарагт твиттерийн нэгэн хэрэглэгч Карди Б болон дуучин Ариана Гранде нарыг нас чацуу, хоёулаа 25 настай гэдгийг твиттертээ бичжээ.
Тэрээр энэ талаар “Үнэндээ би өөрөө 25 настай ч дээрх хоёр эмэгтэй артистыг чацуу гэдгийг мэдсэн минь үнэхээр итгэмээргүй байсан” гэжээ. Гэвч ч бусад хүмүүс мөн тэднийг чацуу гэдгийг мэдээгүй байсан аж.
Ихэнх хүмүүс реппер Карди Б-г эгчмэд гэж бодсоноо хүлээн зөвшөөрсөн бол зарим нь 25 настай хүмүүс ямар харагдах ёстой гэж хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Бүтэн сайн өдрөөс хойш Лаурений твит 55,000 удаа шейрлэгдсэн байна. Тэрээр тус мэдээллээ ийм их хандалт авна гэж төсөөлөөгүй бөгөөд ингэж олон хандалт авсныг мэдээд өөрөө алмайрсанаа мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.