Б.Баясгалан
02 сарын 10, 2020
Шинэ коронавирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргав. Улс орны аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлаар хэлэлцэх чухал хуралдаанд Улсын онцгой комиссын зарим гишүүн, сайд нар хойрго хандаж, хуралдаа ирээгүй хэмээн тус комиссын дарга Ө.Энхтүвшин шүүмжиллээ.
Тэрээр "Улсын онцгой комиссын гишүүдийн ирцийн талаар ярихгүй бол болохгүй байна. Ноцтой ийм асуудалд манай сайд нар хариуцлагагүй хандаж байна. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Д.Энх-Амгалан, БХБ-ын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ТЕГ, ЦЕГ-ын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар алга байна, хуралдаанд ирсэнгүй. Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гадаад томилолттой яваа гэж байна. Улсын онцгой комиссын хуралд ингэж хандахгүй шүү. Үүнээс чухал, ноцтой асуудал гэж байхгүй. Ийм тийм уулзалт, арга хэмжээтэй гэж ярьдгийг шалтгаан гэж үзэхгүй. Сүүлийн удаа анхааруулж байна. Өнөөдрийн хуралдаанд сайдууд нь байхгүй учир зарим зүйлийн тайлбарыг авч чадсангүй" гэдгийг онцлон хэллээ.
Тус хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэвшүүлсэн коронавирусээс сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг олонх нь дэмжив. Тус шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.71.142] ・ 2020.02.14 Хариулах
Үүргээ биелүүлдэггүй хүмүүстэй хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөл. Онцгой байдлыг ойшоож үзэхгүй байгаа нь ажлаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл.
Зочин [202.9.40.174] ・ 2020.02.12 Хариулах
Монголын төр засаг эзгүйрчээ. Сар шинэдээ бэлдээд явцгаасан байхаа.
Зочин [66.181.161.16] ・ 2020.02.11 Хариулах
iim hugiin archaagui huvia bodson teneg uls turchidtei uls hugjihuu buh yum ni mungu haragdaad uur yuch bodohgui naaduulchin
Зочин [64.119.19.219] ・ 2020.02.11 Хариулах
Хүнтэй ярьж хэлж ойлголцож чаддаггүй ,өөрийгөө мундаг амьтан гэж бодсон ийм Энхтүвшин мэтийн хүмүүс яг ийм чухал үед хажууд нь суугаад ярилцчих баг байхгүй байгаа юм.Н.Энхбаярт үйлчилнэ, М.Энхболдод үйлчилнэ, У.Хүрэлсүхэд үйлчилнэ.бүх цаг үеийн нөгөө юу долоогч билээ
Зочин [202.21.108.215] ・ 2020.02.10 Хариулах
Сайдууд нь хариуцлаггүй, дээр нь ҮАБЗ нь ч хариуцлаггүй. Энэ улс яажшуухан оршин тогтнохын болдоо. Эрхбиш Монголчууд хүмүүс юм болхоороо инерцээрээ л хөдөлж байх шиг. Одоо нөгөө улаан Буддачин ерөнхийлөгч нь цагаан сараа хийнэ, золгоно гээд сумраад унанаа.
Зочин [66.181.185.218] ・ 2020.02.10 Хариулах
Естой ингэж болохгүй шүү. Ирээгүй удирдах албан тушаалтан нарт хариуцлага тооцох естой. Энэ асуудлаар Энхтүвшин дарга ЕС, Ерөнхийлөгч, Их хурлын дарга, ҮАБЗ-д асуудал тавьж хандах хэрэгтэй
Зочин [66.181.161.68] ・ 2020.02.10 Хариулах
Аргагүй л ЖДҮ - гээр амилсан Засгийн газар гэдгээ гаргадаг захиргаагүй үйлдэл, биеэ ихэд бодсон сайд нар нь харуулаад байдаг юм даа гэвэл ..., Гомдохооргүй олон үйл явдал батлана. Нэг удаа ч болов УИХ- ынхаан өмнө ёс болгон тайлан тавьсан ч билэв үү?
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд маргаашаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ
Б.Баясгалан ・ 02 сарын 12, 2020
Нийгэм
Ө.Энхтүвшин: Хөл хөдөлгөөн хорих, зам хаах шалтгаан одоогоор байхгүй
Б.Баясгалан ・ 03 сарын 17, 2020
Нийгэм
Ө.Энхтүвшин: ОХУ-д буй оюутнуудаа ээлж дараатай татан авахаар шийдвэрлэлээ
Б.Баясгалан ・ 04 сарын 28, 2020
Нийгэм
Улсын онцгой комиссын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгууллаа
Б.Баясгалан ・ 11 сарын 24, 2020
Нийгэм
Ө.Энхтүвшин: Ухань хотод буй монгол иргэдээ авчрах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ
Б.Баясгалан ・ 01 сарын 26, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.