Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

С.Чинзориг: Гэр бүлд зориулсан телевизийн тусгай сувагтай болно | Peak News

С.Чинзориг: Гэр бүлд зориулсан телевизийн тусгай сувагтай болно

Б.Баясгалан
03 сарын 31, 2020

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн нэвтрүүлгийн бодлоготой үндэсний хэмжээнд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг телевизийн тусгай сувагтай болох хамтран ажиллах Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон МҮОНРТ-ын ерөнхий захирал Л.Нинжжамц нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Энэ талаар сайд С.Чинзориг "Хүүхэд, залуус, гэр бүлд зориулсан боловсрол, эрүүл мэнд, түүх соёл, уламжлал ёс заншил, шинжлэх ухаан танин мэдэхүй, хууль эрх зүйн бүхий л төрлийн мэдлэг мэдээллийг тогтмол өгөх боломжтой тусгай сувагтай байх нь чухал хэмээн үзсэн.

"MNB гэр бүл" сувгийн ач холбогдлыг үнэлж, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр буюу улс орон даяар цацах эрх олгосон. МҮОНРТ-ийн хамт олон 5 дахь сувгаа HD форматаар цацахаар ажиллаж байгааг ерөнхий захирал Л.Нинжжамц танилцуулаад сувгийг ирэх 5, 6 дугаар сард багтаж олон нийтэд цацах бэлтгэлээ хангаж байгааг хэлсэн.

Гэр бүлийн суваг зөвхөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл гэдэг юм уу, эсвэл энэ байгууллагын үйл ажиллагааг сурталчлах биш яг гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр бүхий л салбарт хэрэгжиж байгаа бодлого, үйл ажиллагаа, үүний зэрэгцээ төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа мөн олон улсад энэ чиглэлд хэрэгжүүлж буй сайн туршлагыг олон нийтэд түгээх юм" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

мүонрт с.чинзориг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.