СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга үргэлжилнэ


⚠️Өнөөдөр буюу 01-р сарын 10-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга үргэлжлэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд: Иргэд та бүхэн

❗️Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

❗️Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

❗️Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, 

❗️Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.


Холбоотой сэдвүүд

онцгойбайдал сэрэмжлүүлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.