Сэрэмжлүүлэг: Зам тээврийн хоёр ноцтой ослын улмаас 8 сартай болон 4 настай хүүхдүүд амь үрэгджээ

Б.Баясгалан
10 сарын 19, 2020

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 10 дугаар сарын 17, 18-нд зам тээврийн ноцтой хоёр осол бүртгэгдэж, 8 сартай болон 4 настай хүүхэд амь үрэгджээ.

Тодруулбал, 10 дугаар сарын 17-ны 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2 дугаар баг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ асфальтан замд Nissan Tiida  маркийн автомашин Kia Frontier маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8 сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.


Мөн энэ сарын 18-ны 19.30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р баг “Арвайн тал” гэх газар /аймгийн төвөөс баруун зүгт 18,2 км/ асфальтан замд Hyundai Porter  маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай, эрэгтэй Н амь хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.  

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.



Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.