О.Анужин
09 сарын 08, 2026
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татаж эхэлсэн байна.
Тухайлбал, 2026 оны долоодугаар сарын 31-ны өдрийн эм шинжлэх лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй БНХАУ-ын Guizhou tiandi Pharmaceutical үйлдвэрлэгчийн 2502026 цувралын дугаартай “Metoclopramide 10mg” туншилтай эмийг эрсдэлийн хоёрдугаар ангиллаар түгээлтийн 65 сувгаас эргүүлэн татжээ.

Түүнчлэн 2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр Индонез улсын PT.Caprifamindo Laboratories үйлдвэрлэгчийн FE8665 цувралын дугаартай “Дае-Кал” шахмал эм нь шаардлага хангаагүй тул эрсдэлийн хоёрдугаар ангиллаар эргүүлэн татаж дууссан байна.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.