Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Пулитцерын шагналын эзэд тодорчээ | Peak News

Пулитцерын шагналын эзэд тодорчээ

peak.mn
04 сарын 17, 2018

Холливудын нэрт продюсер Харви Вайнштейнтай холбоотой бэлгийн дарамт болон бэлгийн хүчирхийллийн хэргийг анх нийтэд дэлгэсэн “Нью-Йорк Таймс” сонин болон “Нью-Йоркер” сэтгүүл Америкийн сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерын шагналыг хүртлээ гэж "Ассошиэтед Пресс" агентлаг мэдээлэв.

Тус хоёр хэвлэл Х.Вайнштейнтай холбоотой бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийн талаар анх мэдээлснээр АНУ-д олон эмэгтэй, тэдгээрийн дотор Холливудын жүжигчин бүсгүйчүүд түүний дарамт шахалт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор нийтэд дэлгэж, бэлгийн хүчирхийлэлттэй тэмцэхийг уриалах болсон юм.

Алабама муж улсаас Сенатад нэр дэвшин өрсөлдөж байсан Рой Мур эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг мөн анх мэдээлсэн “Вашингтон Пост” сонин энэ оны эрэн сурвалжлах сэтгүйлзүйн салбарт Пулитцерын шагнал хүртсэн байна. Бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг Бүгд найрамдах намын гишүүн Рой Мур үгүйсгэсээр ирсэн ч энэ дуулиан нь түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард болсон сенатын нөхөн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Дуг Жонст ялагдахад ихээхэн нөлөөлсөн юм.

Мөн "Ройтерс” агентлаг гэрэл зургийн сурвалжлагын төрөлд Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын хямралын талаарх сурвалжлагаараа Пулитцерын шагнал хүртжээ.

Сэтгүүлзүйн салбарын “Оскар” гэгддэг Пулитцерын шагналыг 1917 оноос олгож эхэлсэн байна. Энэ шагналыг сэтгүйлзүйн салбараас гадна урлаг, утга зохиолын салбарт амжилт гаргасан уран бүтээлчдэд олгодог аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

шагнал пулицер интертайнмэнт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.