Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Шар гэгээ”-гийн багийнхан шинэ уран бүтээлээ танилцуулна | Peak News

“Шар гэгээ”-гийн багийнхан шинэ уран бүтээлээ танилцуулна

Peak.mn
12 сарын 15, 2025

Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн “Шар гэгээ” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн таашаалд нийцэж, 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч, “Хангарьд” цомын эзэн болсон билээ. Мөн “Мөнгөн мод” наадмын шилдэг кино урлагийн бүтээл шагналыг хүртэж, Австралийн Перт хотод зохион байгуулагдсан олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал хүртсэн амжилттай.

Тэгвэл “Шар гэгээ” киног бүтээсэн уран бүтээлчдийн баг дараагийн уран бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Тэд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Холын цагаан манан” уран сайхны киног бүтээсэн байна.

Тус киног “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээсэн бөгөөд 2026 оны эхний сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Шинэ уран бүтээл нь Монгол ахуй, хүний дотоод ертөнц, амьдралын гүн утга санааг кино хэлээр өгүүлэхээр зорьсон гэдгээрээ онцлог аж.

Холбоотой сэдвүүд

уск холын цагаан манан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.